АНХААРУУЛГА
2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өмнөд Сан-Франциско хот орчимд болсон “ICE”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон тооны хүн баривчлагдсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Иймд Бэй Ареад оршин сууж буй Монгол иргэддээ дараах анхааруулгыг хүргэж байна:
• Нийтийг хамарсан эсэргүүцэл, жагсаал, цуглаанд оролцохоос зайлсхийх,
• Виз болон оршин суух эрхийн бичиг зэрэг хууль ёсны бичиг баримтаа үргэлж биедээ авч явах,
• Бусдын анхаарал татахуйц үйлдлээс зайлсхийж, олон нийтийн газар тайван, хүлээцтэй байх,
• "Sansome & Washington", "Market", "Mission" зэрэг жагсаал болж буй бүсэд ойртохгүй, шаардлагагүй бол тухайн орчмоор явахгүй байх,
• Хууль хяналтын байгууллагатай харьцах тохиолдолд өөрийн эрх, үүргээ мэддэг байх хэрэгтэй.
Сан Франциско дахь Ерөнхий консулын газар