Иргэдийн анхааралд
2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Камчаткийн хойгийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт (магнитуд 8.8 ) болсон бөгөөд уг газар хөдлөлт нь Номхон далайн бүс нутагт цунамийн давалгаанууд үүсгэх эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагууд мэдээлж байна.
Цунамийн давалгаа Хавайн эрэг орчимд 2025 оны 7-р сарын 30-ны өглөөний 2:00–4:00 цагийн хооронд хүрэх магадлалтай байгаа хэмээн цунамийн сэрэмжлүүлэг зарласан байгаа.
Давалгаа нь 1–3 метрийн өндөртэй байх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд далайн эрэг, боомт, нам дор бүс нутгуудад түр зуурын үер, хүчтэй урсгал үүсч болзошгүй.
Иймд иргэд та бүхэн далайн эрэг орчмоос түр хугацаанд зайлсхийх, холбогдох байгууллагын заавар, мэдэгдлийг анхааралтай дагахыг зөвлөж байна.
Hawaiʻi Emergency Management Agency болон City & County emergency management вэбсайтуудад нүүлгэх бүсийн интерактив зураг байгаа бөгөөд өөрийн байршлыг цунамигийн улаан/шар бүсэд байгаа эсэхийг шалгах, хамгийн ойр байрлах хорогдох байрнуудын мэдээллийг авах боломжтой.