images

САН ФРАНЦИСКО ХОТЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ОЛОН УЛСЫН ТӨВИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕРТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2025-08-12

63

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын Нийтийн номын сангийн Олон улсын төвийн хөтөлбөрийн менежер Михаил Пашковтой 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус ЕКГ-т уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус төвд монгол ном хандивлах арга хэмжээг ойрын үеэд зохион байгуулахаар тохиров. Сан Франциско хотын Нийтийн номын сангийн Олон улсын төвд 40 гаруй орны хэл дээрх ном байдаг бөгөөд энэхүү номын хандив нь олон нийтэд Монгол Улсын талаар мэдээлэл түгээх чухал ач холбогдолтой юм.