images

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Стэнфордын их сургуулийн дэргэдэх Хуувер институтийн профессор Ларри Даймонд-тай уулзав

Консулын газрын мэдээ

2025-09-15

64

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Стэнфордын их сургуулийн дэргэдэх Хуувер институтийн профессор Ларри Даймонд-тай уулзаж ардчилал болон түүний үнэт зүйлс зэрэг олон суудлаар харилцан санал солилцов. Монгол Улсад өмнө нь олонтоо айлчилж байсан туршлагатай ахмад судлаач, эрдэмтний хувьд манай улстай холбоотой цөөнгүй чухал ажиглалт, зөвлөгөөнөөсөө хуваалцав.

Ларри Даймонд нь ардчиллын судалгаа болон түүний хэрэгжилт, засаглалын шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй профессор, судлаач юм. Энэ чиглэлээр тэрээр Стэнфордын их сургуулийн “Freeman Spogli Institute”-ийн “Дэлхийн ардчилал” хөтөлбөрийн ахлах судлаач (Senior Fellow), мөн Хуувер институтийн тэргүүлэх профессор бөгөөд олон улсын ардчилал болон хуульд захирагдах ёс, засаглалын төвүүдийн удирдлага, олон улсын бодлого боловсруулагч нар мөн түүнчлэн төрийн бус байгууллагуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажилладаг юм.

Түүний томоохон бүтээлүүдийн нэг нь “Ill Winds: Saving Democracy from Russian Rage, Chinese Ambition, and American Complacency” бөгөөд ардчиллын эрсдэлүүд, эрх чөлөөний хамгаалалтад тулгарч буй сорилтуудыг судалсан байдаг. Мөн “The Spirit of Democracy”, “Developing Democracy: Toward Consolidation”, “Promoting Democracy in the 1990s” зэрэг олон ном, судалгаа нь ардчиллын тогтворжилт, иргэдийн оролцоо, засаглалын ил тод байдал, авторитари үзэл, мэдээллийн технологийн нөлөө зэрэг сэдвүүдийг хамарч, ардчиллын хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ.