images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАР “ТАНГ” ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2025-09-09

63

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Калифорнийн Беркли Их Сургуулийн Зүүн Азийн Судлалын Хүрээлэнгийн дэргэдэх Торгоны замын судлалын “Танг” төвийн тэргүүн, археологич Санджёт Мехендэйл, Хөгжил, олон нийттэй харилцах албаны захирал Карен Л. Клэнси нартай 2025 оны 9 дүгээр сарын 8-нд уулзав. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагаа, багш солилцооны хөтөлбөрийн талаар ярилцаж, Монголын багш нарыг АНУ-д туршлага хуримтлуулах, сургалтын хөтөлбөрийг хамтран хөгжүүлэх боломжийг судлах талаар санал солилцов.

“Танг” төв нь Торгоны замын түүх, соёл, шинжлэх ухаан, солилцооны асуудлаар хийгдэж буй олон улсын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмждэг байгууллага юм. Тус төв нь судалгаа, лекц, хурал, тэтгэлэг зэргээр дамжуулан Торгоны замын талаарх мэдлэгийг олон нийт болон судлаачдад түгээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

“Танг” төвөөс зохион байгуулдаг "Торгоны замын судалгааны зуны сургалт" нь 2018 онд анх удаа Монголд хэсэгчилсэн байдлаар зохион байгуулагдсан бөгөөд 2025 онд дахин зохион байгуулагдах үеэр Ерөнхий консул очиж танилцсан.

Тус арга хэмжээний хүрээнд АНУ-ын түүх, нийгмийн ухааны багш нарт зориулагдсан ба Төв Ази, Торгоны замын соёл, түүх, археологи, гараар бичсэн судар бичгүүд зэрэг сэдвүүдийг хамардаг. Багш нар хичээлд ашиглах хөтөлбөр, арга зүй боловсруулж, судалгаанд биечлэн оролцдог онцлогтой юм.