images

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Мэдээ, мэдээлэл

2025-07-27

37

        2025 оны 6 дугаар сарын 28-ы өдрөөс эхлэн БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас гурван “С” тэмдэглэгээгүй, тодорхой бус тэмдэглэгээтэй эсвэл баталгаажуулалт нь цуцлагдсан “power bank”-ыг орон нутгийн нислэгээр зорчиход нэвтрүүлэхгүй байх журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Учир нь литиум батарейтай төхөөрөмжүүд нь нислэгийн явцад шатах эрсдэлтэй бөгөөд энэ онд олон тооны ийм тохиолдол бүртгэгдсэн тул нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү журмыг баталжээ.  Иймд Монгол Улсын иргэд БНХАУ руу агаарын тээврээр нэн ялангуяа орон нутгийн нислэгээр зорчихдоо дээрх журмын дагуу шаардлага хангасан батарей бүхий “power bank”-ыг онгоцонд авч явж, нислэгийн аюулгүй байдлыг хангахыг Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас анхааруулж байна


тагууд: мэдээ