images

Тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав

Мэдээ, мэдээлэл

2025-07-27

22

Сүүлийн 2 жилийн хугацаанд манай улсын нүүрс тээврийн жолооч нар эрүүл мэндийн шалтгааны улмаас хятадын талд нас барах тохиолдол нэмэгдсэн. Улмаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын зүгээс ӨМӨЗО-ы Боомтын захиргаа, Алшаа, Баяннуур, Бугат хотын болон Сэхэ, Ганцмод, Мандал боомтын удирдлагуудад манай улсын нүүрс тээврийн жолооч нарт эрүүл мэндийн шинжилгээ, тусламж үйлчилгээг боомтод үзүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Үүнтэй холбоотой Баяннуур аймгийн Монгол эмнэлгийн хороо Ганцмод боомтод буй 300 монгол жолооч нарт үнэгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх аяныг 2025 оны 07 сарын 25-ний өдөр хэрэгжүүлэв


тагууд: мэдээ