images

САН ФРАНЦИСКО ХОТЫН ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ПЕННИ КОУЛТЕРТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2025-02-19

30

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын Ёслолын газрын Ерөнхий захирлаар шинээр томилогдоод буй Пенни Коултертэй өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын үеэр талууд Сан Франциско хотын захиргаанаас зохион байгуулагдаж буй урлаг, соёлын арга хэмжээнд Бэй Аэриа дахь Монголчуудыг оролцуулах, аялал жуулчлал, музейн үзмэр зэрэг тодорхой салбар дахь харилцааг бэхжүүлэх боломжийг судлахаар тогтов.

Пенни Коултер нь урлаг, боловсрол, залуучуудын хөгжил, хүрээлэн буй орчны асуудлуудад анхаарлаа хандуулдаг хүмүүнлэгийн ажил зохион байгуулагч, иргэний нийгмийн манлайлагч юм. Тэрээр Калифорнийн Шинжлэх Ухааны Академи, Сан Франциско хотын Дүрслэх Урлагийн Музей, Виржиниагийн Их Сургуулийн Коллежийн Сан зэрэг нэр хүндтэй байгууллагуудын удирдах зөвлөлд ажиллаж байжээ. П.Коултер нь Америкийн тэрбумтан, санхүү хөрөнгө оруулалтын томоохон корпорацын эзэн Жон Коултерийн гэргий юм.