images

NBA-ИЙН “БҮХ ОДОД”-ЫН ТОГЛОЛТЫГ ШУУД ДАМЖУУЛАХААР ИРСЭН ТЕЛЕВИЗИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2025-02-15

27

2025 оны NBA-ийн “Бүх одод”-ын тоглолт АНУ-ын Сан Франциско хотод 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээг сурвалжилж, шууд дамжуулахаар ирсэн PSN телевизийн уран бүтээлчдийг Ерөнхий консул Б.Мөнхбаатар өнөөдөр /2025.02.14/ хүлээн авч уулзлаа.

Сагсан бөмбөгийн тайлбарлагч, сэтгүүлч Б.Нямбаяр, менежер Э.Одбаяр, “Game Point” подкастын хөтлөгч Э.Энх-Од болон сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Ялалт нар уулзалтад оролцов.

Монголын телевизүүд NBA-ийн тоглолтыг албан ёсны эрхтэйгээр 2011 оноос шууд дамжуулж эхэлсэн бөгөөд “Бүх одод”-ын тоглолтыг 2019 оноос эхлэн газар дээрээс нь шууд дамжуулж байна. Энэ удаагийн тоглолт Сан Франциско хотын “Chase Center”-т гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд ням гарагт болох бүх оддын тоглолтыг Монголоос ирсэн хэвлэлийн баг шууд тайлбарлан хүргэхээр бэлтгэлээ базааж байна.