МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ ТААЛАЛ ТӨГССӨНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолын төлөө түүхэн хувь нэмэр оруулсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн өндөр зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатын таалал төгссөн тухай гунигт мэдээг гүнээ харамсан хүлээн авч байна. Түүний үнэнч зүтгэл, удирдлага нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.
Талийгаачийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт эмгэнэлийн дурсгалын дэвтэр нээж байна. АНУ-д амьдарч буй Монгол Улсын иргэд болон Монголын анд нөхөд та бүхнийг хүрэлцэн ирж, эмгэнэлийн дурсгалын дэвтэрт сэтгэлийн үгээ үлдээхийг урьж байна.
📍 Хаяг: 465 California St #200, San Francisco 94104 CA
🕒 Эмгэнэлийн дэвтэр нээлттэй байх хугацаа: 2025 оны 1 дүгээр сарын 22-23, 10-15 цаг.
Монгол түмний бахархалт удирдагчийн амьдрал, өвийг дурсан хүндэтгэцгээе. Таны сэтгэлийн үгс бидний хамтын хүндэтгэл, талархлыг илэрхийлэх билээ.
Талийгаачийн гэгээн дурсгал мөнхөд оршиг.
Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар