"АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОН АВАХ ШААРДЛАГА ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах шаардлага хангасан хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд уг одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгодог.
Иймд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах шаардлага хангасан эхчүүд дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 3 дугаар сарын 10-ны дотор тус ЕКГ-т ирүүлэхийг хүсье.
"ЭХИЙН АЛДАР" одонгоор шагнах шинэчилсэн журам:
https://drive.google.com/.../1Yk3MnKTN6zy.../view...
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Анкет
• Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдийн хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл түүний лавлагаа
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой)
2. Отгон хүүхэд нь нэг нас хүрсэн байх /2025 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө/
3. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол Монгол Улсын нас барсны гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа
4. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одон авах бол хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.
5. Анкетыг бүрэн бөглөнө.