images

БОУЛИНГИЙН СПОРТЫН ТАМИРЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-01-07

160

Ерөнхий консул Б.Мөнхбаатар “Golden ball” клубийн төлөөллийг өнөөдөр /2024.01.06/ тус ЕКГ-т хүлээн авч уулзаж, боулингийн спортоор амжилтай хичээллэж буй тамирчдад шагнал гардуулав.

Биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Баярсайхан овогтой Улаанаад Боулингийн төрөлд спортын дэд мастер цол олгож,  Пүрэвсүх овогтой Билгүүтэй, Нямцэвээн овогтой Соёмбо нарт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулав.

“Golden ball” клуб нь 2018 оны 4 дүгээр сард 8 тоглогчтой байгуулагдсанаас хойш одоог хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж, 32 тоглогчтой клуб болсон бөгөөд нийт 4 удаагийн А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулж, Америкийн Монголчуудын баруун болон зүүн бүсийн аварга, МАБА буюу Америкийн Монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Тус клуб нь 2019 онд Монголын боулингийн холбооноос Америк дахь анхны “А зэрэглэлийн боулинг клуб” батламжийг гардан авсан байна.