images

БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “THE ART OF ZAYA” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Консулын газрын мэдээ

2024-12-08

35

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Соёлын элч, зураач Самбуугийн Заяасайхантай хамтран “The Art of Zaya” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус ЕКГ-ын байранд болж Бэй Аэриа орчимд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн үүсгэл санаачилга бүхий төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд нийлсэн 100 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан нь 2011-2013 онд Сан Франциско, Лос Анжелес хотуудад амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд  2013 онд Сан Франциско хотноо "Талын баатрууд" нэртэй цуврал бүтээлүүдээ гаргасан байна.

“The Art of Zaya” үзэсгэлэн ЕКГ-ын байранд 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг дуустал 10-17 цагийн хооронд толилуулах тул Та бүхэн өргөнөөр ирж, үзэж сонирхоно уу.