images

“ONDO SPACE” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-10-09

49

Сан Франциско хотод зохион байгуулагдаж буй “Startup World Cup 2024” тэмцээний хагас шигшээ шат хүртэл амжилттай оролцсон “Ondo Space” компанийн гүйцэтгэх захирал Б.Намуун, зөвлөх З.Хатантуул нартай Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус ЕКГ-т уулзав.

Уулзалтаар “Ondo Space” компанийн цаашдын зорилго, зорилт болон Цахиурын хөндийд үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаарх төлөвлөгөөгөө Б.Намуун, З.Хатантуул нар танилцуулав. Ерөнхий консулын газраас гаднын компаниудаас туршлага судлуулах, хамтран ажиллах чиглэлээр холбож өгөх боломжтой талаар хэлж, сансарт өөрсдийн хиймэл дагуулын системийг амжилттай ажиллуулж буй “Ondo Space” компанийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

“Ondo Space” компани нь энэ оны 3 дугаар сард юмсын интернэтийн туршилт явуулах зорилготой хоёр ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг АНУ-ын Лос Анжелес хотоос хөөргөсөн бөгөөд 2027 он гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.