images

СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-10-08

135

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Стэнфордын Их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан А.Акмарал, Ш.Урангоо, С.Эрдэнэтангад, 2 дугаар курсийн оюутан Ц.Ану, Н.Эсүгэн, 4 дүгээр курсийн оюутан Б.Номин-Эрдэнэ нарыг 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус ЕКГ-т хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр оюутнуудад Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар мэдээлэл өгч, нэр төрөө эрхэмлэж, эв нэгдэлтэй байж, хичээл номдоо шамдан суралцахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг сайтар эрэлхийлэх хэрэгтэй талаар ярилцлаа.   

Оюутнууд Стэнфордын Их сургуульд хэрхэн элссэн талаар болон өөрсдийн суралцаж буй мэргэжил, суралцах хугацаандаа таньж мэдсэн зүйлсээ бусаддаа хуваалцав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар оюутнуудад хандаж Бэй Аэриа орчмын ахлах сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдэд Стэнфордын Их сургуульд суралцаж буй туршлага, тус сургуульд элсэхтэй холбоотой мэдлэгээ хуваалцаж байхыг хүссэнээр жил бүр уламжлалт арга хэмжээ зохион байгуулж байхаар болов.

Манай улсаас Стэнфордын Их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 12 оюутан суралцаж байна.