images

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, ДУУРИЙН ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2024-09-18

88

Э.Амартүвшин үндэсний болон олон улсын олон тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при” буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг Италичууд дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байна.