images

САН ФРАНЦИСКО ХОТОД АЯЛЖ БУЙ ТӨГСӨГЧИД ЕКГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2024-09-17

229

1994 онд Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр сургуулийг Монгол Улсын Гавьяат багш Д.Бат-Оршихын удирдлага дор төгссөн 10а ангийн хамт олон төгсөлтийн 30 жилийн ойн баяраа АНУ-ын Сан Франциско, Лос Анжелес, Чикаго хотод аялан тэмдэглэж байна.

Төгсөгчдийн хүсэлтээр ЕКГ-ын хамт олон 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тэднийг хүлээн авч, Ерөнхий консул Б.Мөнхбаатар ЕКГ-ын үндсэн зорилго, чиглэлүүдийн талаар танилцуулж мэдээлэл өгөв.

Түүнчлэн “Хайрхаан”, “Миний өссөн Монгол ахуй”, “Сайн ноён хааны хүрээний түүх” зэрэг номын зохиолч, доктор, Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны үүсгэн байгуулагч Ш.Баатар мэдээллийн технологийн салбарт 41 жил ажилласан туршлагаасаа хуваалцаж, өөрийн бүтээлүүдээс төгсөгчдөд бэлэглэв.