images

"NATIONAL NIGHT OUT" АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ ҮНДЭСНИЙ БҮЖИГ, ХООЛЫГ СУРТАЛЧЛАВ

Консулын газрын мэдээ

2024-08-16

238

Калифорнийн нийслэл Сакраменто хотын "National Night Out" арга хэмжээнд анх удаа Монгол үндэсний бүжиг, дуу аялгуу, хоолны амтыг танилцууллаа.

2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс даяар бүх хотуудад нэгэн зэрэг болдог North Natomas-ын "National Night Out" арга хэмжээнд Сан Франциско хотод үйл ажиллагаа явуулдаг "Монгол Кафе"-гийн хамт олон болон Сакраменто хотод оршин суудаг бүжигчин Г.Энхзул нар монгол үндэсний бүжиг, хоолыг сурталчилж оролцов.

"National Night Out" арга хэмжээ нь 1984 оноос эхлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд болон цагдаа хууль сахиулах байгууллагын ажилтнуудын харилцааг бэхжүүлэх зорилготойгоор жил бүрийн 8 сард Америк орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм.