images

БЭЙ АЭРИА ОРЧИМД АЖ ТӨРЖ БУЙ ЭЭЖҮҮДЭД “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2024-06-02

2467

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнуулсан П.Ариунтуяа, Ж.Долгоржав, Г.Дөлгөөн, Б.Мөнхзаяа, А.Энхбаяр нарт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр ЕКГ-т одонг нь гардууллаа.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нартаа Монгол төр гүн хүндэтгэл үзүүлж, “Эхийн алдар” одонгоор шагнаж буйг дурдаад одонгоо гардан авсан ээжүүд болон үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэв.