images

КЕННЕКОТТ ЗЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАЖ БУЙ ЗАЛУУСТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-05-22

2383

АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотод “Рио Тинто” компанийн Кеннекотт зэсийн уурхайд Оюутолгой компаниас 30 гаруй Монгол залуус шилжин ажиллаж байна. Эдгээр залуустай ЕКГ-ын төлөөлөл уулзан санал бодлыг нь сонсож, консулын үйлчилгээ үзүүлэв. Зэс болон алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгой уурхайгаас мэдлэг, ур чадвараараа манлайлан Кеннекотт уурхайд шилжин ажиллаж буй залууст Ерөнхий консул Б.Мөнхбаатар баяр хүргэж, энд хуримтлуулсан туршлага нь ирээдүйд Монгол Улсаа хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцлов.

Мөн ЕКГ-ын үйл ажиллагаа, УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх зэрэг асуудлаар мэдээлэл өгч, цөөн Монголчууд нэгдэн нийлж, хамтдаа хөгжихийн ач холбогдлыг дурдаад цаашид Юта мужийн Монголчуудын Холбоотой хамтарч ажиллахыг хүсэв. Кеннекотт уурхай нь 120 жилийн түүхтэй бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу тогтоосон "Хариуцлагатай Зэс үйлдвэрлэгч" шагналыг 2020 онд Оюу толгой уурхайн хамтаар хүртэж байжээ.