images

АЗИЙН САНГИЙН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-03-13

2354

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Азийн сангийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Кэйнигийг өнөөдөр (2024.03.12) ЕКГ-т хүлээн авч уулзав. Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 6 жил ажиллаад, шинэ ажилдаа ороод удаагүй байгаа Дэд ерөнхийлөгчид монголын тал баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ ЕКГ-ын хамрах тойргийн холбогдох байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар танилцуулав.

Уулзалтаар Азийн сангаас Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар талууд ярилцаж, цаашид хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, бэлчээрийн менежментийг сайжруулахад мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүдийг ашиглах, АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүдийг эх орондоо очиж, ёс уламжлал, зан заншилтайгаа танилцахын зэрэгцээ үеийн хүүхэд залууст англи хэл зааж, тэднээс монгол хэл сурах зэрэг боломжуудын талаар ярилцав.

Азийн сангийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Кэйниг 2018 онд тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах, мэдээлэл, боловсролын хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг удирдаж, Зүүн хойд Азид чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны олон санаачилгад хувь нэмрээ оруулж ажилласан байна.