images

ДЭНВЭР ХОТЫН МОНГОЛЧУУДАД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Консулын газрын мэдээ

2024-02-23

2450

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнууд Колорадо мужийн Дэнвэр хотноо ажиллаж амьдарч буй иргэддээ 2 дугаар сарын 17-ний өдөр 10:00-22:00 цаг, 18-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлэв. Давхардсан тоогоор нийт 200 орчим иргэн иргэний бүртгэлийн болон нотариатын үйлчилгээ авлаа.

Консулын үйлчилгээг бүх талаар дэмжсэн “Peak Point Insurance” компанийн Эрүүл мэндийн даатгалын агент Д.Майцэцэг, сайн дурын ажилд оролцсон Б.Жонон болон Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлэн үйлчлүүлсэн иргэддээ ЕКГ-аас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар

2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр