images

МОДОН ЛУУ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ЗАРИМ ИРГЭНИЙГ ШАГНАВ

Консулын газрын мэдээ

2024-02-10

2409

XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Бэй Аэриа орчимд ажиллаж, амьдарч буй зарим монгол иргэнийг Засгийн газрын шагналаар шагнасныг АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тус ЕКГ-т гардууллаа.

Нийслэлийн хүндэт тэмдгээр Оакланд хотын цагдаагийн албан хаагч Батзориг овогтой Хатанбаатар, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр “НААДАМ” хуушуурын цехийн эзэн Рагчаа овогтой Отгончимэг, “Онц тээвэрчин” тэмдгээр “MGL LIMO WORLDWIDE” компанийн жолооч Даваа овогтой Содбилэг, Тэргүүний барилгачин хүндэт тэмдгээр “GREEN HOME” компанийн барилгачин Самдан овогтой Айлтгүй, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр “KIKU SUSHI&VEGETARIAN” рестораны эзэн Бэгз овогтой Цэрэндулам, MONGOL CAFE” рестораны эзэн Дашбямба овогтой Чимэдцэрэн, “KAORI RAMEN BAR” рестораны эзэн Баттулга овогтой Оргил, Монголын Залуучуудын Холбооны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдгээр “MONGOLIAN ARTS & EDUCATION CENTER”-ийн морин хуурын багш Пүрэвдорж овогтой Ганзориг, Тэргүүний оюутан тэмдгээр Стэнфордын Их Сургуулийн оюутан Соронзонболд овогтой Туваанаа нарыг тус тус шагнав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар салбартаа амжилт гаргахын зэрэгцээ Бэй Аэриа орчимд оршин сууж буй Монголчуудынхаа төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх иргэдэд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.