Д.БАТЗОРИГ “АЛТАН ГАДАС” ОДОН ХҮРТЛЭЭ
Монгол үндэстний уламжлалт бүжиг болон Бий биелгээг өвлөн уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж “Би Монгол” сургуулийн захирал Д.Батзоригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ.
Ерөнхий консул Б.Мөнхбаатар шагналыг гардуулж, соёлын биет бус өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хичээн ажиллаж, үндэсний урлагийг АНУ-д түгээн дэлгэрүүлж буй багш Д.Батзоригт баяр хүргэж, амжилт хүсэв.
Д.Батзориг нь Хөгжим бүжгийн коллеж, Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн, бүжгийн найруулагч, багш мэргэжилтэй бөгөөд 2009 оноос хойш “Би Монгол” сургуулийн сурагчдад монгол бүжиг зааж, эх орноосоо хол өсөн торниж буй хүүхдүүдэд Монголын олон ястны онцлог, ахуй амьдрал, зан заншлыг таниулж, үндэсний соёл уламжлалаа өвлүүлэн үлдээж буй авьяаслаг уран бүтээлч юм.