"ЭХИЙН АЛДАР" ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзол хангасан, тус ЕКГ-ын тойрогт оршин сууж буй эхчүүдийн материалыг 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал тус ЕКГ-т хүлээн авна. Алдарт эхийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж буй ажил, сурч буй сургуулийг бичнэ
- Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой)
- Маягтыг бөглөж хавсаргана. /Маягт татаж авах/
АНХААРАХ ЗҮЙЛС:
-Хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх /2024 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
-Нэгдүгээр одон авах бол хоёрдугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах зэрэг болно.