images

APPLE КОМПАНИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Д.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-11-28

159

Ерөнхий консул Б.Мөнхбаатар, дэд консул Э.Хонгорзул нар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Күпертино хотод байрлах судалгаа, шинжилгээний “Apple Park” цогцолборын зочдын төвд зочилж, Apple компанийн техник хангамж хариуцсан ахлах менежер Д.Энх-Амгалантай уулзав.

Тэрээр тус компанид ажлаад 13 жил болж байгаа ба Apple-ийн ажилчдын соёл, ажиллах арга барил нь бусад технологийн том компаниудаас хэрхэн ялгаатай болох талаар ярилцав. Цаашид цахиурын хөндийд ирж ажиллах залуучуудад чиглэсэн ЕКГ-аас зохион байгуулах арга хэмжээнүүдэд, хамтран ажиллах талаар санал солилцов.