images

“FACEBOOK” КОМПАНИЙН АХЛАХ ИНЖЕНЕР Д.ДАГМИДДОРЖТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-11-29

296

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Менло Парк хот дахь "Facebook" компанийн төв оффист зочилж, тус компанийн ахлах инженер Д.Дагмиддоржтой уулзав. "Facebook" компани нь нийт 60-70 мянган ажилтантай дэлхийн томоохон технологийн компани бөгөөд Д.Дагмиддорж нь цахиурын хөндий дэх технологийн салбарт ажиллаж буй цөөхөн монголчуудын маань нэг юм. Тэрээр тус компанийн бүтэц, үйл ажиллагаа, шинээр гаргаж буй төхөөрөмжийн талаар болон ямар шалгуураар тус компанид ажилд орсон талаараа мэдээлэл өгөв.