“ИХ ХААНЫ ӨРӨГ 2023” ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, "СУР" академиас хамтран Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулан зохион байгуулсан "ИХ ХААНЫ ӨРӨГ 2023" шатрын нээлттэй тэмцээн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд тус ЕКГ-ын байранд амжилттай болж дүнгээ гаргалаа.
Эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчид, өсвөрийн буюу 10-16, бага буюу 5-9 насны ангиллаар явагдсан тэмцээнд нийт 30 гаруй шатарчин оролцож, оюун ухаанаа уралдуулснаас байр эзэлсэн тамирчдыг танилцуулбал:
Бага насны ангилал (5-9 нас):
Тэргүүн байр - Б.Есүнгэ
Дэд байр - Ж.Тэнүүн
Гутгаар байр - Б.Замилан
Өсвөр насны ангилал (10-16 нас):
Тэргүүн байр - М.Эрхэмбилиг
Дэд байр - Н.Чингүтэй
Гутгаар байр - Т.Оюунбаатар
Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилал:
Тэргүүн байр - Б.Өнөрбаяр
Дэд байр - Э.Цолмон
Гутгаар байр - М.Бадамхорол
Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилал:
Тэргүүн байр - Г.Нарангариг
Дэд байр - Б.Булган
Гутгаар байр - Д.Лувсандаш нар байр эзэлж, цом, медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Шатрын холбооны ОУХ мастер н.Ганболд ажиллав.