images

ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН МОНГОЛЧУУДАД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Консулын газрын мэдээ

2023-11-11

1533

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнууд 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Калифорн мужийн Лос Анжелес хотноо ажиллаж амьдарч байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ. Ингэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14:00-23:00 цагуудад, 11 дүгээр сарын 05-ны өдөр 10:00-17:30 цагуудад давхардсан тоогоор нийт 200 орчим иргэнд иргэний бүртгэлийн болон нотариатын үйлчилгээ үзүүлэв.

Консулын үйлчилгээг Лос Анжелесийн Монголчуудын холбооны шинэ байранд явуулсан бөгөөд бүх талаар дэмжсэн тус холбооны тэргүүн Э.Батбаясгалан болон Монголчуудын холбооны хамт олон, Н.Болортуяа, Э.Энх-Од, сайн дурын ажилд оролцсон ахлах сургуулийн сурагчид Л.Төмөр, М.Ариунзаяа, П.Содбилэг, М.Батхүү болон Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлэн үйлчлүүлсэн иргэддээ ЕКГ-аас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.