images

САН ФРАНЦИСКОГИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН УДИРДЛАГУУД ЕКГ-Т ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2023-10-14

1642

Сан Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын нислэг хариуцсан захирал Мелисса Андретта, Сан Франциско хотын Захирагчийн албаны Олон улсын худалдааны газрын захирал Марк Чандлер нар тус Ерөнхий консулын газарт зочилж, ажлын уулзалт хийлээ.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар хоёр орны хооронд байгуулсан “Нээлттэй тэнгэр” баримт бичигт гарын үсэг зурсан тухай болон АНУ-аас Монгол Улс руу хийх шууд нислэгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон шууд нислэгтэй холбогдуулан Монгол Улсыг сурталчлах боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мелисса Андретта МИАТ компанитай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа дурдаад шууд нислэгийн хүрээнд цаашдаа хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.