images

THE HU ХАМТЛАГ ЕКГ-Т ЗОЧЛОВ

Консулын газрын мэдээ

2023-10-11

1454

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис Хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч “Хү” хамтлаг Хойд Америкт хийж буй аялан тоглолтынхоо хүрээнд 10 дугаар сарын 9-ний өдөр Сан Франциско хотод тоглолтоо толилуулахын өмнө тус Ерөнхий консулын газарт зочлов.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар дуу хөгжим, соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлахад жинтэй хувь нэмэр оруулж буй “Хү” хамтлагт талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. “Хү” хамтлаг хоёр дахь цомгоо сурталчлах “Warrior Soul” бие даасан аялан тоглолтоо Хойд Америкт хийж байгаагаас гадна дэлхийн нэртэй рок хөгжмийн фестивалиудад уригдан оролцож байгаа юм.