images

GOOGLE КОМПАНИЙН АХЛАХ ИНЖЕНЕР Б.БАТТУЛГАТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-10-06

1474

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Пало Алто хот дахь Google компанийн төв оффист зочилж, тус компанийн софтвейрын ахлах инженер Б.Баттулгын ажил дээр очиж, танилцах уулзалт хийв. Ерөнхий консул Цахиурын хөндийн анхдагчдын нэг Б.Баттулгад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа олон мянган залуусын ментор болж сурч мэдсэнээ харамгүй хуваалцаж, тэдэнд байнга зөвлөгөө, мэдээлэл өгч байдагт нь талархал илэрхийлж, мэдээллийн технологийн чиглэлээр Цахиурын Хөндийд монгол компани байгуулан ажиллаж байгаад нь амжилт хүсэв.  

Б.Баттулга нь 1998 онд Улаанбаатар хотын 11-р сургуулийг олон улсын математикийн олимпиадын мөнгө, хүрэл, улсын математикийн олимпиадын хошой алт, мөн физик, мэдээлэл зүйн медалиудтай дүүргэн КТМС-д элсэн орж, улмаар Солонгос Улсад суралцан бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ. 2008 онд Google компанид шалгалт өгөн тэнцэж, Google-ын анхны монгол ажилтан болж байсан. Тэрбээр Гүүглийн Солонгос дахь оффист 6 жил ажиллаад Цахиур хөндий дэх тус компанийн төв оффист шилжин ирж, одоог хүртэл ажиллаж байна. Үндсэн ажлынхаа хажуугаар Б.Баттулга монгол инженерүүдтэй технологийн стартап компани байгуулан, зөвлөхөөр ажиллаж байна.