images

TECHCRUNCH DISRUPT ТЕХНОЛОГИЙН КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ

Консулын газрын мэдээ

2023-09-21

1495

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотноо жил бүр зохиогддог TechCrunch Disrupt технологийн конференцид оролцов. Энэ арга хэмжээ нь гарааны бизнесүүдэд төслөө танилцуулах, хөрөнгө оруулагчид олох, холбоо тогтоох технологийн хамгийн том арга хэмжээ болдгоороо онцлог. Энэ жилийн хувьд Монгол Улсаас технологийн гурван компани шалгарч, FIBO Cloud компани өөрсдийн төслөө тайзан дээрээс танилцуулах эрх авсан байна.

Б.Мөнхбаатар үүлэн технологийг хөгжүүлэгч “FIBO Cloud” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж амжилт хүслээ. Тус компани нь 2018 онд үүсэн байгуулагдсан бөгөөд  байгууллагуудад хамгийн хямд зардлаар, үр ашигтай үүлэн технологи ашиглахад нь туслан AWS (Amazon Web Services)-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Одоогоор Монгол Улсын 1,000 гаруй байгууллагуудад цахим платформын үйлчилгээ үзүүлэхээс гадна  Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-той гэрээ байгуулан тус компанийн 10 дата төвд клауд үйлчилгээ үзүүлэх гэрээг амжилттай байгуулан, үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь монголын технологиийн компаниудаас анх удаа Төв Азийн улсад технологи экспортолсон түүхэн амжилт болсон юм.