images

EUGO ГУТЛЫН УРЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

News

2023-09-21

1554

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Калифорн мужийн Бурлингем хотноо “euGO” гутлын урлан, дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг урлангийн үүсгэн байгуулагч, гутлын дизайнер, мастер гуталчин Г.Ерөөлт гар аргаар гутал хийх технологийг Лондон хотноо эзэмшсэн бөгөөд энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа туршлагатай дизайнер юм. Тэрбээр АНУ-д нүүж ирээд, мэргэжлийн дагуу ажиллаж байгаа, өөрийн урлангаа 2021 онд нээсэн. Ерөнхий консул монгол дизайнерын ур ухааныг гадаадын үйлчлүүлэгч нарт сурталчилж, сурсан ажил мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Г.Ерөөлт нь удам дамжсан гутал урлаач бөгөөд 2019 онд Лондон хотноо болсон “Word Championships in Shoemaking” буюу гутал урлаачдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан мастер урлаач юм.

euGo, The Art of Shoemaking

1323 Broadway

Burlingame, CA 94010