images

БӨМБӨӨЛЭЙ БЕЙКЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-09-14

1511

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сакраменто хотод ажиллах үеэрээ Бөмбөөлэй Бейкэрид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Монгол үндэсний уламжлалт хоол хүнс, цагаан идээгээр ариун цэвэр, стандартын дагуу хийж, Бэй Аэриад амьдарч буй монголчууддаа төдийгүй америк болон олон үндэстэнд таниулж, сурталчилж байгаад нь талархал илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

Бөмбөөлэй бейкэри нь 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өнгөрсөн 17 жилийн хугацаанд 912,234 удаагийн захиалга авч давхардсан тоогоор 1,8 сая хүнд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн тухайгаа тус бейкэригийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан С.Оюунгэрэл танилцуулав. Тус бейкэри нь монголчуудынхаа үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож, цагаан сар, наадам, зэрэг тогтмол болдог баяр наадмын ивээн тэтгэгчээр оролцож, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Бөмбөөлэй Бэйкэрийн бүтээгдхүүний борлуулалт хийдэг салбарууд:
1. 302 13st Oakland
Утас: (510) 517-4156
2. 1651 Lombard St, San Francisco
Утас: (510) 517-6919
3. 1671 N Capitol Ave, San Jose, CA 95132
4. 7870 Bradshaw Rd
Sacramento, CA 95829
Занабазар төв
Page: Bumbuulei
Website: http://oyunaa.com
Утас: +1 (925) 822-7726