МОНГОЛЫН УРЛАГ, СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Аламеда хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын урлаг, соёлын төв”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Уг төв нь арт, урлаг, соёлын сургалтаар дамжуулан Монголын соёлыг сурталчлах, олон нийтэд хүртээмжтэй төв болох зорилготойгоор 2022 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор бүх насны хүмүүст монгол бичиг, морин хуурын дугуйлан хичээллүүлж, олон арван арга хэмжээг зохион явуулж байна. Байнгын сургалтаас гадна ажилд ороход өргөдөл бичих, карьерын өдөрлөг, ярилцлаганд бэлдэх сургалтууд, хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн чанартай уралдаан тэмцээнүүдийг байнга зохион байгуулж ирсэн.
Уг төвийн төслийн удирдагч, үүсгэн байгуулагч Ц.Энхтуяа нь Сан Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудалд ахлах инженерийн зураг зүйчээр ажиллахын сацуу Super Jump оюуны дасгалжуулалтын академийн багш, Сан Франциско хот орчмын Тоастмастерын дивизийн захирал, “Хөх гал” бүлгэмийн үүсгэн байгуулагч зэрэг олон нийтийн ажилд идэвхтэй, туршлагатай нэгэн юм.
Хаяг: 2133 Central Ave, Alameda, CA 94501