images

ЛОС АНЖЕЛОС ХОТЫН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО БОЛОН “MNG STEAM” СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-26

1480

              Ерөнхий консул Б.Мөнхбаатар Лос Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулдаг “IQ-MGL-LA” клуб, “Хөх Морь” шатрын клуб, “Bricks4Kidz” клубуудын хамтран байгуулсан “MNG STEAM” сургалтын төвийн нээлттэй өдөрлөгт 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр оролцож, үйл ажиллагаатай нь танилцав.

“MNG STEAM” сургалтын төв нь Лос Анжелес хотноо шинэ байртай болсноор хүүхэд багачуудад цахимаар болон танхимаар хичээлээ заах боломжтой болж буй юм.

              Тус сургалтын төвд багш Ч.Сандагсүрэн, Ж.Амарсанаа нар математикийн анги, багш Д.Мажигсүрэн шатрын анги, багш Д.Баасанбат монгол хэлний анги болон багш Б.Итгэл лего-ний ангиудыг хүүхэд багачуудад зориулан хичээллүүлж байна. Ч.Сандагсүрэн, Ж.Амарсанаа багш нар нь Лос Анжелес болон Чикаго хотын хүүхэд багачуудад зориулж тусгай хөтөлбөрийн дагуу зуны зусланг 4 дахь жилдээ ажиллуулж байгаа билээ.

              Тус арга хэмжээ дээр Лос Анжелес хотын Монголчуудын холбооны дарга Э.Батбаясгалан ирж, “MNG STEAM” сургалтын төвтэй хэрхэн хамтран ажилладаг тухайгаа танилцуулав. Мөн түүнчлэн тус хотын Монголчуудын Холбоо “Koreatown”-д шинэ байртай болсноо мэдэгдлээ.

Хаяг: 520 S. Lafayette Park Pl, Los Angeles, CA 90057