images

ЭРҮҮЛ АХУЙН ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕСТЭЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-20

2322

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотноо гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг “Aesthetic OOGII” арьс арчилгааны клиникт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус клиник нь 2018 оноос Сан Франциско хотын төвд тасралтгүй 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл ахуйн гоо сайхны АНУ-ын Үндэсний Эстетикчдын Холбоо (NCEA)-ны албан ёсны гишүүн, монгол эзэнтэй бөгөөд клиник түвшний үйлчилгээ хийдгийн дотор acne treatment болон anti-aging үйлчилгээгээрээ америкчуудад танигдаж, олон үйлчлэгчтэй болсон газар юм. Уг клиникийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Отгонтуяа нь арьс арчилгааны чиглэлээр тусгайлан мэргэшиж, АНУ-д энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай лиценз эзэмшдэг.

Ж.Отгонтуяа нь өөрийн сурсан мэргэжлийг монголчууддаа заан сургаж, одоогийн байдлаар хоёр гоо сайханчийг дадлагажуулан бэлтгэж байна. Удахгүй тэрбээр энэ чиглэлийн сургалтын төвөө нээхээр ажиллаж байна. Уг гоо сайхны үйлчилгээний талаар www.aestheticoogii.com вэбсайтаас авах боломжтой.

Хаяг: 50 Sutter st # 1620, San Francisco, CA, 94108