images

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-18

1434

Сан Франциско хотын Сансет дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Alphabet Kids” сургалтын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Уг төвийн захирал, үүсгэн байгуулагч Б.Буянханд нь сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн чиглэлээр суралцаж төгссөн, Сан Франциско хотод энэ төрлийн сургалт эрхэлж байгаа монголчуудаас анхлан өөрийн боловсруулсан тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа сургагч багш юм.

Уг төвд 3 сараас 6 нас хүртэлх хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэн сургах, хүүхдийн бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх төрөл бүрийн хичээл сургалт явуулж, иога, дасгал хөдөлгөөн, зургийн, танин мэдэхүйн, дуу хөгжмийн зэрэг төрөлжсөн хичээлүүдийг заахаас гадна монгол хүүхдүүдэд монгол цагаан толгой, дуу шүлэг заадаг. Б.Буянханд багш хичээлээс гадуур монгол хүүхдүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээ зохион явуулдаг.

Хаяг: 2428 19 th Ave, San Francisco, CA 94116