images

ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БИЗНЕСТЭЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-15

1489

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын “Up Town” хими цэвэрлэгээний үйл ажиллагаатай танилцаж, захирал Ч.Эрдэнэбаатарын ажилд нь амжилт хүсэв. Хуурай хими цэвэрлэгээ, хувцас хүлээн авах, хүргэлт хийх бизнесээ анх 2012 онд нээж байсан бол энэ хугацаанд гурван байршилд шинээр ажиллуулж, өдий хүртэл бизнесээ амжилттай ажиллуулж байна.

Ч. Эрдэнэбаатар нь гэргий Д.Мядагмаагийн хамтаар монголчуудын аливаа арга хэмжээнүүдэд байнга ивээн тэтгэгчээр оролцохоос гадна Монголын арван жилийн сургуулийн хүүхдүүдийн хөлбөмбөгийн багийг санхүүгээр дэмжих, хандивын аян өрнүүлэх зэрэг идэвх санаачилгатай ажиллахаас гадна байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй монголчуудыг ажлын байраар хангаж, хими цэвэрлэгээний ажилд мэргэшүүлсэн байна.

Уг хими цэвэрлэгээ нь АНУ-ын бизнес эрхлэгчдийн товчооны магадлан итгэмжлэгдсэн бизнес бөгөөд Олон улсын Хуурай хими цэвэрлэгээний институт (DLI)-ын Мэргэжлийн байгууллагын гишүүн болсон байна.

Хаяг: 2840 California Street San Francisco, CA 94115