images

АЧАА ТЭЭВРИЙН БИД МОНГОЛ ЭКСПРЕСС ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-12

1688

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Калифорни мужид тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэн явуулдаг “Бид Монгол” ХХК-ийн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийг 2020 оноос хойш Ч. Батбаяр, Д. Мөнхдэлгэр нар удирдан явуулж байгаа бөгөөд хувь хүмүүсийн ачаа барааг Монгол руу илгээхээс гадна Монголын томоохон бизнесийн байгууллагуудын хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмжийг импортлох, худалдан авахад нь зуучлах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан явуулж байна. Тус компани нь агаарын, далайн болон холимог тээврээр ачаа тээвэрлэдэг энэ чиглэлийн туршлагатай томоохон компани юм.

Бизнес эрхлэгч Ч. Батбаяр нь 2002 оноос БНСУ-д ачаа тээврийн компани ажиллуулж байсан туршлаган дээрээ тулгуурлан тус компанийг амжилттай ажиллуулж байгаа бөгөөд 2020 оноос мобайл аппликейшнийг нэвтрүүлэн ачаа бүртгэл болон ачааны байршлыг хэрэглэгчид өөрсдөө хянах болсон нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Тус компани нь 2022 оноос хойш 1,230 орчим тонн ачааг агаараар, 1,600 орчим тонн чингэлэг ачааг далайгаар Монгол Улс руу тээвэрлээд байна. Уг ачаа тээврийн компани нь олон арван монголчуудыг ажлын байраар хангаж, монголчуудын холбооны үйл ажиллагааг байнга дэмжин, Манлай ивээн тэтгэгчээр оролцсоор ирсэн.

Тус компанийн талаарх илүү мэдээллийг www.bidmongol.com хаягаар авах боломжтой.

Хаяг: 2108 Adams Ave, San Leandro, CA 9457

Утас 5105028485