images

ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2023-08-10

1558

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын “Sohn’s French Cleaners” хими цэвэрлэгээний бизнес эрхлэгч Ц.Мөнх-Оргил, Д.Мэндбаяр нарын бизнестэй танилцаж, ажилд нь амжилт хүсэв. Хуурай хими цэвэрлэгээний бизнес эрхлээд арван жил болж буй уг бизнесийн зүгээс монголчууддаа ажил олгох, монголчуудынхаа үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй хамрагдаж, ивээн тэтгэн оролцдог.

Тэд бизнесээ 2013 онд eco-green буюу байгаль орчинд ээлтэй лицензтэй, чанарын стандартад нийцсэн хими цэвэрлэгээ, угаалгын гэсэн хоёр цехтэй үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ хугацаанд нийт 20 гаруй монголчуудыг ажлын байраар хангаж иржээ. “Sohn’s French Cleaners” хими цэвэрлэгээний газар нь анх 1930-аад онд үүд хаалгаа нээж байсан, Сан Франциско хотын түүхтэй салшгүй холбоотой, үйлчлүүлэгч нар нь хэдэн үеэрээ үйлчилгээ авдаг, нэр хүндтэй газар бөгөөд 2022 онд Олон улсын Хуурай хими цэвэрлэгээний институт (DLI)-ын Мэргэжлийн байгууллагын гишүүнээр элссэн байна.

Тус хими цэвэрлэгээний талаар илүү мэдээллийг https://www.facebook.com/sohnsfrenchcleaner хаягнаас авч болно.
Хаяг: 1933 Post St, San Francisco, CA 94115