images

SALESFORCE КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, ДОКТОР М.СУВДМААТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-08-09

1496

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын хамгийн том ажил олгогч, мэдээллийн технологийн Salesforce компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал, компьютерийн ухааны доктор М.Сувдмаагийн ажил дээр очиж, танилцах уулзалт хийв. Ерөнхий консул Цахиурын хөндийн анхдагчдын нэг, туршлагатай энтерпрёнер М.Сувдмаад эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилттай ажиллаж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа болон ажиллаж байгаа монгол залуучуудад байнга зөвлөгөө, мэдээлэл өгч байдагт нь талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

М.Сувдмаа нь АНУ-ын Иллинойсийн их сургуульд компьютерийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалж, Цахиурын хөндийн Yahoo, Microsoft, Adobe Systems зэрэг компаниудад ажиллаж байгаад 2020 оноос мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниудын нэг болох Salesforce компанид орсон. Ажлынхаа хажуугаар тэрбээр монгол залуучуудад зөвлөгөө өгөх, ментор хийх зэргээс гадна 2017 оноос хойш Бэй Аэриагийн монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, монголчуудынхаа үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй хамрагдаж, ивээн тэтгэгчээр оролцож байдаг шилдэг манлайлагч юм.