images

БЭЙ АЭРИАГИЙН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-08-08

1504

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Калифорни мужийн Сан Франциско хот орчимд үйл ажиллагаа эрхэлдэг монгол бизнесийн байгууллагуудыг нэгтгэсэн Бэй Аэриагийн Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд ЕКГ-ын үндсэн зорилго, чиглэлүүдийн талаар танилцуулж, байгуулагдаад удаагүй байгаа ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй тус зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж, бизнес эрхэлж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааных нь цар хүрээг тэлэх, ижил төстэй гадны байгууллагуудтай холбоо тогтоох зэргээр үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Төгс-Оюун зөвлөлийнхөө талаар танилцуулга хийж, 2023 оны 10 дугаар сарын 15-нд хийхээр товлоод буй Жижиг бизнес эрхлэгчдийн ЭКСПО-ны талаар танилцуулга хийж, арга хэмжээний үеэр иргэдэд консулын үйлчилгээний талаар танилцуулга хийх, мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллах хүсэлт тавив. ЕКГ-ын зүгээс уг арга хэмжээны үеэр консулын үйлчилгээ үзүүлэх, бусад ДТГ-уудад урилга илгээх зэргээр бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Бэй Аэриагийн Бизнесийн зөвлөл нь 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан, эгнээндээ олон арван бизнесийн байгууллагуудыг нэгтгэсэн, байнгын ажиллагаатай төрийн бус байгууллага юм. Мөн тус зөвлөл нь Сан Франциско хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын албан ёсны гишүүн байгууллага юм. Тус зөвлөлийн талаар илүү мэдээллийг https://www.mbcsf.org/ сайтаас авах боломжтой.