images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Консулын газрын мэдээ

2023-07-26

1702

Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул Б.Мөнхбаатар 2023 оны долдугаар сарын 24ий өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Б.Мөнхбаатарыг 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас консулын патентаа гардан авсан.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Хавай, Аляска мужууд хамаардаг.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар нь Барилга, хот байгуулалтын сайд, дэд сайд, “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг алба хашиж байсан.