images

САНАМЖ

Консулын газрын зарлал

2023-06-02

2146

Урин дулааны улирал эхэлж, эх орондоо болон гадаад улс оронд аялах иргэдийн хөдөлгөөн эрс ихэссэн энэ үед Монгол Улсын гадаад паспортын хугацаа дууссан иргэд нисэх онгоцны буудлаас буцсан тохиолдол хэд хэд гарлаа. Тиймээс иргэн Та аялалд гарахынхаа өмнө гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байгаа эсэхийг шалгана уу. Хэрэв паспортын хугацаа дууссан тохиолдолд 10-14 хоногийн өмнө тус Ерөнхий консулын газарт хандаж, Монгол Улсад зорчих түр үнэмлэх авах боломжтой.

Жич: 2019 оноос эхлэн гадаад паспортын сунгалт хийгдэхээ больсныг анхаарна уу. 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР