СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Иргэн та бүхнийг “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Энэхүү судалгааг Үндэсний статистикийн хороо, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
Судалгаанд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд moncitizen.gov.mn цахим хуудсаар хамрагдах юм. Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.