images

ЛОС АНЖЕЛЕС ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Консулын газрын мэдээ

2023-05-05

1635

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Калифорни мужийн Лос Анжелес хотод:
2023 оны 5 дугаар сарын 14-ний Ням гарагт 11.00-16.00 цагуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 
Arag Mongolian Cuisine, 
3012 Wilshire Blvd Los Angeles, CA 90010
Утас: +1 (415)-215-2487, 415-696-0814

Үүнд:
1. Гэрлэлт бүртгэлийн материал хүлээн авах,
2. Төрсний бүртгэлийн материал хүлээн авах,
3. Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах,
4. Буцах үнэмлэх авах материал хүлээн авах,
5. Цахим нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн эх хувийг хүлээн авах,
7. Бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой заавар зөвлөгөө өгөх болно.
Анхаарах зүйлс:
1. ДУТУУ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ!
2. Дээрх үйлчилгээний бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.consul.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор урьдчилан бүрдүүлж, холбогдох маягтуудыг бүрэн гүйцэт үнэн зөв бөглөж ирнэ үү. Мэдүүлгийн маягт, өргөдлийн маягтыг бөглөхдөө зөвхөн монгол хэл /крилл үсэг/-ээр бичнэ үү.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрсний бүртгэлд шинээр хамрагдаж буй хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрэв хуулийн хугацаанд хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд тус хуулийн 6.4-т зааснаар “...хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.” хэмээн заасныг үндэслэн 30 хоногоос хойш төрсний бүртгэлд хамрагдахад УБЕГ-аас олгодог Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг заавал хавсаргах болсныг мэдэгдэж байна.
Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг авахын тулд хүүхэд эрүүл саруул бойжиж буй, вакцинд цаг тухай бүрт хамрагдаж буй талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, тодорхойлолт шаардлагатай.
Иймд эцэг, эхчүүд шинээр төрсөн хүүхдийнхээ бүртгэлийг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор бүртгүүлнэ үү.
4. Гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ авахаар материал бүрдүүлэн ирэх иргэд дээрх бичиг баримт хэвлэгдсэний дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж, гарын үсэг зуран хүлээн авах ёстой. Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат бухиа шуудангийн үйлчилгээг сонгож болно. Жишээлбэл: USPS, UPS, Fedex ба бусад төрлийн шуудангийн үйлчилгээ.
Буухиа шуудангаар үйлчилгээг авах иргэн төлбөрийг урьдчилан төлсөн /Pre-paid/, цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/, өөрийн оршин суугаа эсхүл шуудан хүлээн авах газрын хаягаар хаягласан /Self-addressed/ баталгаат шуудан /Certified mail/-гийн дугтуйг биечлэн авчирна.
Жич: Таны үлдээсэн буцах дугтуйгаар илгээсэн материал гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авсан тухайн иргэн өөрөө хариуцах болохыг анхаарна уу.
5. Итгэмжлэл болон бусад материал хүлээн авах үйлчилгээний хөлсийг зөвхөн MONEY ORDER-оор төлөх болохыг анхаарна уу. Бэлэн мөнгө, хувь хүний чек болон мобиль дансны үйлчилгээгээр гүйлгээ хийхгүй болохыг мэдэгдэж байна.
Консулын үйлчилгээтэй холбоотой асууж, тодруулах зүйлийг [email protected], [email protected] цахим шуудан, 415-622-4000, 415-215-2487 дугаарын утас болон ЕКГ-ын @mongolconsulsf Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр хандаж лавлана уу.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР