images

АМЕРИКИЙН MОНГОЛЧУУДЫН САГСАНБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 22 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН КОЛОРАДО МУЖИЙН ДЭНВЭР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Консулын газрын зарлал

2023-05-03

2097

Америкийн монголчуудын хамгийн ууган тэмцээн болох сагсанбөмбөгийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Колорадо мужийн Дэнвэр хотноо 2023 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ийнхүү анх эхэлсэн буурин дээрээ эргэн болох гэж буй тэмцээн эрэгтэй, эмэгтэй насны ангиллуудаар болох тэмцээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус ЕКГ нь тэмцээний дэмжигчээр оролцож, хүрэлцэн ирсэн иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР