images

МОНГОЛ УЛС ЁС ЗҮЙТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИЛДЭГ 10 УЛСЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Консулын газрын мэдээ

2023-03-27

2333

АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо үйл ажиллагаагаа явуулдаг "Ethical Traveller" ашгийн бус байгууллагаас Монгол Улс ёс зүйтэй аялал жуулчлалыг хөгжүүлж буй дэлхийн шилдэг 10 улсын /World’s Ten Best Ethical Destinations/ нэгээр шалгарсныг албан ёсоор зарлалаа. Уг байгууллагаас жил бүр дэлхийн хөгжиж буй улс орнуудын дунд судалгаа хийж, байгаль орчин, болон зэрлэг ан амьтдыг хамгаалах бодлого, нийгмийн халамж болон хүний эрхийн талаар хэрэгжүүлж буй бодлого гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр зарладаг. Монгол Улс 2016-2018, 2020, 2021 онуудад нийт 5 жил энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан бол ийнхүү зургаа дахь удаагаа шилдэг 10 улсын нэгээр шалгарлаа. 
"Ethical Traveller" байгууллага нь улс орнуудыг гурван ангиллаар Freedom House, Мянганы сорилтын корпораци, Хил хязгааргүй сэтгүүлчид, ЮНИСЕФ, Дэлхийн банк зэрэг олон улсын эх сурвалжуудын тайлан дээр үндэслэн шилдэг 25 улсыг тодорхойлсны дараагаар тухайн орны Засгийн газрын дэвшилтэт бодлого, практикыг сайжруулах чиглэлээр сүүлийн нэг жилд гарсан ахиц дэвшил дээр судалгаан дээр үндэслэхээс гадна тухайн орны иргэний нийгмийн төлөөлөл, жуулчидтай ярилцлага хийж орон нутгийн хэвлэл мэдээллийн тоймыг судлах зэрэг стратеги дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг. Энэ жил манай улсаас гадна Барбадос, Белиз, Ботсван, Кабо Верде, Чили, Коста Рика, Палау, Сейшелын Арлууд, Тимор-Лест орнууд шалгарсан байна. 

Илүү мэдээллийг: ethicaltraveler.org

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР